Засгийн газраас Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан ч ес хоног бүх нийтээр амрах шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-18-ны өдрүүдэд Гаалын ерөнхий газрын гаалийн хяналтын бүсүүд хэвийн ажиллах болсон тухай албан бичгийг Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбоонд хүргүүлжээ.