Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум өнгөрсөн хавар 270 га талбайд төмс хүнсний ногоо тариалсан байна. Зүүнбүрэн сумын хэмжээнд 300 орчим ногоочид 17 төрлийн нарийн ногоо тарьж хураан авдаг байна. Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар Зүүнбүрэн суманд 1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 60 ширхэг бүхий хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл хөгжлийн паркийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж нээлтээ хийлээ.
Энэхүү хүлэмжийн цогцолборт ажилчдын амралтын байртай, борлуулалтын талбайтай, сургалтын бааз сургууль болгон ашиглах боломжтой, мөн 250-400 ажлын байр шинээр бий болох юм.
Зүүнбүрэн суманд ашиглалтад орж буй Хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл хөгжлийн паркийн бүтээн байгуулалтын нээлтэд Улаанбаатар хотоос Сошиал орчинд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 20К клубын хамт олон оролцсон юм. Эдгээр залуус тус хүлэмжинд тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг брэнд болгох олон нийтэд сурталчилах ажилд дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Ийнхүү Зүүнбүрэн сум ил хөрсөнд хүнсний ногоо тариалдаг байсан болхүлэмжинд төрөл бүрийн нарийн ногоо тарьж ургуулж борлуулж ажилтай орлоготой болох боломж нэмэгдэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар хүлэмжинд ногоо үр ашигтай тарих чиглэлд боловсон хүчин бэлтгэхээр БНСУ-ын Инпён мужтай Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.Энэ хүрээнд хөдөө аж ахуй хүлэмжийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх ухаалаг хүлэмжийг нэвтрүүлэх технологийн дэмжлэг үзүүлэх гэх мэт орлоготой тогтвортой ажлын байртай бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд экспортод гаргахурсгалыг нээх бааз суурь болгон ашиглах юм. Зүүнбүрэн сум Хүнсний ногооны стратегийн сум болногэсэн зорилтыг тавьж ажиллаж, энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.