Дархан-уул аймгийн харьяат 16 настай охин алга болж хууль хяналтын байгууллагынхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Хамгийн сүүлд охиныг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Минжийн хангай руу самранд явсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Өчигдөр цагдаагийн байгууллагийнхан зил-31 автомашинаар охиныг уулнаас буулгахаар хөдөлсөн юм.
Тэгвэл УОК-ын 5 дугаар хуралдааны нэгдсэн шийдвэрийн үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Дархан-Уул аймгийн 16 настай охиныг уулнаас буулгасан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээлэл нь өөр эрэн хайх ажиллагаатай андуурагдсан бөгөөд эрэн хайх ажиллагааг Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлж байна.