"Шинээр баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр 2022.11.29-ний өдөр 12:40 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай эрэгтэй "Хурд" группийн захиалгаар баригдаж буй "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байх үедээ хөөсөнцрөөр хаасан байсан лифтний хонгил руу унаж нас барсан байжээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.