Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.01 11:19
6905
Дипломат ёслолын нарийн дэг журамтай улсад Б.Батцэцэг сайд Японы Хатан хааны биед дураар хүрч шүүмжлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын багт Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг оролцож байгаа юм. Тэрээр ёслолын үеэр Японы хатан хаан Масакогийн биед зөвшөөрөлгүй хүрсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.  

Япон улс нь дипломат ёслолын нарийн дэг журамтай. Хаан, хатантай гараа өгөөгүй байхад гар барих, биед нь хүрэх хориотой байдаг аж. Өөрөө хүсээгүй байхад биед хүрэх нь ёс зүйгүй, үл хүндэтгэсэн хэрэгт тооцогддог байна. Түүнчлэн бие биеийнхээ биед хүрэлцэхгүй байх тухай айлчлалын урьдчилсан протоколд ч дурдсан байдаг аж.