Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал олны анхаарлыг татаж байх мөчид Монголын шүүх нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь Д.Кёкүшюзанбатбаяр,Т.Баясгалан нарыг цагаатгасан шийдвэр байлаа. 2018 оноос эхлэн төсөл нэрээр авсан газартаа барилга барьж их хэмжээний ашиг олсон, мөнгө угаасан , бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн Дархан цаазат газарт их хэмжээний газар авч зориулалтын дагуу огт ашиглаагүй хэмээн шалгаж бүр 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тэдэнд прокурорын хүсэлтээр хилийн хориг тавьж байлаа.
Гэтэл 2019 оноос хойш шалгагдсан, тэр бүү хэл авсан газарт нь буюу Богдхан уулын энгэрт, яармагийн дэнжид тэдний барьсан барилгууд сүндэрлэсэн баримт байсаар атал Монголын шүүх тэднийг гэм буруугүй гэж үзэн “цагаатгалаа” Хэрвээ жирийн нэг иргэн А өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр Дархан цаазат газар төсөл нэрээр газар авч түүнийгээ барилга болгон их хэмжээний ашиг олсон бол шүүх өнөөдөр ийм шийдвэр гаргах байсан болов уу?
Өнөөдөр хүртэл яармагийн дэнж шинэ нийслэлийн засаг захиргааны байрны урд Арцат2 хороолол босож эхнэр МУГЖ Т.Баясгалан компанийн дансаар бус өөрийн хувийн дансаар иргэдээс төлбөрөө авч татвараас зайлсхийсэн баримтыг оршин суугчид хэлсээр байгаа. Гэтэл дэндүү шударга бус шийдвэрийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргаж чадлаа. Чадлаа гэж байгаа учир нь тэдэнд ийм шийдвэр гаргахад чухам юу нөлөөлөв? Шүүх үнэхээр хараат бусаар ажиллаж чадсан уу? Д.Кёкүшюзанбатбаяр,Т.Баясгалан нар шүүхэд нөлөөлж авлига амлав уу? гэх зэрэг олон асуултууд урган гарч байна. Гарахаас ч өөр аргагүй юм. Хардах эрхийн хүрээнд хардах нь зүйн хэрэг.
Цаашлаад Монголын шүүх өнчин ишиг хулгайлсан ч жирийн иргэн л бол ял өгдөг, их хэмжээгээр идэж уусан эрхтэн дархтнуудад торгуулийн ял эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгодог “жишиг” аль хэдийн тогтжээ. Тэдэнд үүсгэсэн эрүүгийн хэрэг хийсэн гэх шалгаж байсан зүйл анги яагаад ч цагаатгаж боломгүй мэт.
Нийслэлийн Прокурорын газраас Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг
Шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг
Ийм л хэргээр шалгагдаж байсан Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын гавьяат дуучин нарыг энэрэнгүй хүнлэг манай шүүх цагаатгажээ. Гэхдээ шүүх тэднийг цагаатгасан ч ард түмэн хэзээ ч цагаатгахгүй гэдэг нь бодит үнэн билээ.