Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.13 11:59
3975
П.Урнаа: Бага насны хүүхдүүдийн дунд салхин цэцэг өвчний дэгдэлт өндөр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тууралтат халдвар буюу салхин цэцэг, улаанбурхан өвчинтэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д Салхин цэцгийн халдвараар 40 хүүхэд хэвтэж эмчлүүлж байна. 0-5 насны хүүхдүүдийн дунд салхин цэцэг өвчний дэгдэлт их байгаа юм. Салхин цэцэг өвчний үед хүүхдийн биеэр тууралт гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

2022 онд Улаанбурхан өвчин 182 улсад 172 мянган тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноос гурав дахин өндөр үзүүлэлт юм. Харин энэ онд 100 гаруй улсад 22 мянган тохиолдол бүртгэгджээ. БНХАУ болон ОХУ-д улаанбурханы тохиолдол их байна. Одоогоор манай улсад улаанбурхан бүртгэгдээгүй байгаа ч бүртгэгдэх эрсдэл өндөр байна. Ийм учраас Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх гурван тунт вакциныг хийлгэснээр халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Шууд дамжуулалтыг үзэх: