Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.27 14:36
9731
"Сод Монголын" Ц.Анандбазарт падлийгүй хууль, дүрэм

УИХ-ын ханаж цаддаггүй гишүүдын нэг болох Ц.Анандбазар гэх хүн улсын өмчийг хэрхэн үнэгүйдүүлж түүгээрээ мөнгө угаадаг болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдов.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааны нэг болох "шилэн" ажиллагааны хүрээнд төрийн өмчийн объектуудын түрээсийн төлбөрийн мэдээллийг ил болгосон. Учир нь төрийн өмчийн объектуудыг түрээсэлж, тэндээс олох төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой ч төрийн өмчийг үнэгүйдүүлж, м2 тутмыг нь ердөө 2000 төгрөгөөр түрээслэх тохиолдол ч гарч ирэв.

Тухайлбал Ц.Анандбазарын эзэмшил болох Нью тур сафарис ХХК нь  "Төрийн өмчит" объект Мэдээлэл технологийн үндэсний паркийн 2059 м.кв байрыг анх ам.метрийг нь 5000 төгрөгөөр түрээсэлдэг байсан бол бага багаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар В1 давхрыг 7000, 1 давхарыг 9000 төгрөгөөр түрээсэлж байна. 

Түрээсийн орлогоос жилд 547 сая 966 мянган төгрөгийг олж үүнээсээ улсад 40 хувийг төлөх ёстой атал 54 сая буюу ердөө 10 хүрэхгүй хувийг тушааж байна.

Төрийн өмчийг гуравдагч этгээдэд түрээслүүлэх бол Төрийн өмчийн хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой ч "Сод Монгол”-н Ц.Анандбазарт огт падлийгүй бололтой. "Өргөө-2" кино театр улсын өмчийн барилгыг энэ мэтчлэн үнэгүйдүүлж байгаагаас харахад Өргөө-1 театрыг шалгахад буруудахгүй биз ээ.

Энэ мэт улсын эрх ашиг руу улайран дайрсан шуналтнуудыг шилэн ажиллагаар ил гаргаж ,шүүр ажиллагаагаар шүүрдэж улсыг хохиролгүй болгох ёстойг олон нийт ам нэгтэйгээр хэлж байна.