УИХ-д суудалтай улс төрийн гурван намын дарга нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар зөвшилцөж шийдвэрээ гаргажээ.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд "ҮХНӨ холбоотой асуудал бол нийгэмд хүлээлт үүсгэсэн. Маш олон яриа хэлэлцлүүд боллоо. Иргэдийн зүгээс 152 гэсэн тоог их байна гэсэн саналыг хэлж , тоог бууруулах асуудал яригдсан. Харин тогтолцооны асуудлыг иргэд дэмжиж байна. Манай намын албан ёсны байр суурь бол 152 байсан. 2040 он гэхэд МУ-ын иргэн 5 сая болно. Цаашид хүн амын тоо нэмэгдэнэ.
Байнга Үндсэн хуулиараа оролдоод байх уу. Ирээдүйгээ харсан шийдвэр гаргах уу гэдэг байр суурьтай байсан.
Тогтолцоог 50:50 байхаар асуудалд хандсан. Нэгэнт зөвшилцөж байгаад олонхоороо шийддэг. Бид АН-ын 60:40 гэсэн саналыг хүлээж авсан. Харин Сонгуулийн тухай хууль ярих үед Улаанбаатар хотын төлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэдэг илэрхийлээд явж байна.
76 гишүүний тоо 126 болж батлагдсан тохиолдолд өнөөдрийн 76 гишүүний төсвийг өсгөхгүй байя гэдэг дээр бид тохирсон. Хамгийн нэр хүнд муутай улс төрчид намын жагсаалтаар орж ирэх гээд байна гэх болгоомжлол байна. Манай нам энэ чиглэлд уриалга гаргасан" хэмээлээ.