Хэнтий аймаг 100 жилийн баяр наадмаараа шинэ Музейгээ нээж, түүх соёлын ховор нандин үзүүлбэрүүдээ дэлгэн танилцуулахаар болжээ.
Шинэ музейн үзүүлэг дэглэх ажлын хэсгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Г.Эрэгзэн ахалж байгаа бөгөөд үзмэрийн хоргууд нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ онцлогтой.
Музей 60-70 хүний сургалтын танхимтай.